Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-10-2017, 19:47   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шалгалт зохион байгуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу түвшин тогтоох шалгалтыг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг буюу Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, тамгын газрын дарга Б.Амартүвшин, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм нарын бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Мэргэшлийн түвшинг тодорхойлох шалгалтыг сорил, эссэ бичих, эссэ илтгэх, бодлого, ур чадвар гэсэн төрлийн хүрээнд авсан бөгөөд шалгалтын товыг 14 хоногийн өмнө нийт захиргааны ажилтнуудад мэдэгдэж, шалгалтанд бэлтгэх боломж бололцоог нь хангаж өгсөн.

Шалгалтын материалын нууцлал, шалгалтын нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс сорилын шалгалтын материалыг онол, хууль эрх зүй, салбарын, мэргэжлийн, бүртгэл хяналтын нэгдсэн програм, ёс зүйн болон логик мэдлэг шалгах төрлөөр нь, бодлогыг эрүү, иргэн, захиргааны төрөл тус бүрээс нь 3 бодлого, эссэний сэдвийг комиссын гишүүн тус бүр нэг буюу 5 сэдвээр боловсруулж урьдчилан дугтуйнд хийж битүүмжлэн тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд шалгалтын сэдвийг сугалуулах замаар сонгож шалгалтыг авлаа.

Шалгалтанд оролцогчдоос шалгалтын үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргаагүй бөгөөд цаашид шалгалтанд хамрагдсан захиргааны ажилтнуудын "ЭССЭ” бичих болон илтгэх, өөрийгөө илэрхийлэх, ярих ур чадвар, суурь мэдлэгийг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах шаардлагатай гэж шалгалтын комиссын зүгээс дүгнэлээ.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 26   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031