Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
 

Тус шүүх нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс " Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх" нэртэйгээр дагнан зохион байгуулагдаж шүүн таслах ажиллагааг явуулж байгаа бөгөөдЕрөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Л.Эхлэлт, Т.Балжинням, шүүгчийн туслах Б.Ариунзаяа, Т.Чулуунхүү, О.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нарынбүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас

14 дүгээр зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа/оршин байгаа/ нутаг дэвсгэрийнхарьяаллаар гаргах

14.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

14.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.

14.3.Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.

14.4.Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

14.5.Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

61 дүгээр зүйл. Нэхэмжлэлийн хэлбэр

61.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

62 дугаар зүйл. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

62.1.Нэхэмжлэлддараахь зүйлийг тусгасан байна

62.1.1нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа

62.1.2нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

62.1.3 хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

62.1.4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түнийг нотлох баримт

62.1.5. нэхэмжлэлийн үнэ

62.1.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

62.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.

62.3.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

 

Завхан аймаг дахь Сум дундын Ирнгэний хэргийн анхан шатны шүүхнь2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан зохион байгуулагдаж Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Сант, Цэцэн-Уул, Сонгино, Идэр, Тэлмэн, Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут зэрэг 16 сумын хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

 

 

Иргэн аж ахуй нэгж, байгууллагаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэнэ. Нэхэмжлэлч, хариуцагч, гуравдагч этгээд нь шүүхэд өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж өгдөг гэдгээрээ онцлогтой.

 

Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031