ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

НЭХЭМЖЛЭГЧ ТАЛ ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн118/ШЗ2023/0003 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын төрөл. Шүүхийн процессын тойм

Тоймын огноо, дугаар: 2023 оны 04 дүгээр сарын 18, Дугаар-10

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс А-н нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 16, 21, 23-ны өдрийн 10.00 цагаар хойшлуулан товлосныг хэргийн оролцогчдод мэдэгдсэн байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаантай холбоотойгоор ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.3-т “Шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана” гэж заажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, хэргийн бусад оролцогчийн шүүхэд мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд байлцуулах шаардлагатай гэж үзэж энэхүү үндэслэлээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан боловч хойшлуулсан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан болно.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга