ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО, САНТМАРГАЗ, ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЛЭЭ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд шүүгчийн туслах Д.Бат-Отгон, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар Сонгино, Сантмаргаз, Цэцэн-Уул сумдад ажиллалаа.

Тус сумдын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд холбогдох сургалт, мэдээллийг хийж гарын авлага, боршур тараалаа.
Сонгино, Сантмаргаз сумын иргэдэд холбогдох 9 маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж амжилттай шийдвэрлэлээ. Мөн шүүгчийн туслах Д.Бат-Отгон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийн 12 гэрчийг асуух ажлыг хийж гүйцэтгэлээ.
Сургалт, мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй гэсэн 2 төрлийн санал асуулгаар судалгааг 79 иргэнээс авлаа.
Мөн “Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар” пейж хуудсыг иргэдэд танилцуулж холбогдох мэдээллийг хялбар аргаар авах боломжтой талаар танилцууллаа.

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО, САНТМАРГАЗ, ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЛЭЭ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга