ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах “Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулах чиглэлийн хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн 43 сурагчдад Шүүхийн тухай ойлголт, эрүү, иргэн, захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, шүүх хуралдааны танхимыг танилцуулж мэдээлэл хүргэлээ.

Сурагчдын асуусан асуултад хариулт өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлж, саналыг авлаа.

Шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах  “Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга