ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

МАРГААНЫ ҮЙЛ БАРИМТ БОЛОН БҮРДҮҮЛЭХ НОТЛОХ БАРИМТУУД ХАМААРАЛТАЙ ТОХИОЛДОЛД ХЭРГҮҮДИЙГ НЭГТГЭН ШИЙДВЭРЛЭЖ БОЛНО

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  118/ШЗ2023/0033 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 23, Дугаар-15

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар Г нарын нэр бүхий 21 иргэн 2022 оны арван нэгдүгээр сарын 15-нд, Э нарын нэр бүхий 11 иргэн 2022 оны арван нэгдүгээр сарын 23-нд  өдөр гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэргүүд үүсгэсэн.

Дээрх захиргааны хэргүүдийн хариуцагч болон маргааны үйл баримтууд ижил бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах үндэслэл нэхэмжлэгч нарын тухайд нэгэн адил бөгөөд тэдний маргаж буй газар нь нэг байршилд буюу У сумын Ө багийн нутаг дэвсгэрт хамаарч байсан.

Шүүх эдгээр нэхэмжлэлийг нэгтгэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасныг үндэслэн маргааны зүйл, үйл баримтууд нэгэн адил бөгөөд бүрдүүлэх нотлох баримтууд хоорондоо хамааралтай дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь хэргийн оролцогчдын эрх, үүргээ хэрэгжүүлэхэд харшлах зүйлгүй, цаг хугацааны хувьд хэмнэлттэй гэж үзэв.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга