ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД ШҮҮХ НЭХЭМЖЛЭГЧИД ХУГАЦАА ТОГТООН БУЦААНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118/ШЗ2023/0094 дүгээр захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, Дугаар-16

Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Б нь багийн Иргэдийн нийтийн Хурлын 2019 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Гэвч уг нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тодорхой бичээгүй. Тодруулбал, 2019 оны тогтоолын талаар дөрвөн жил орчмын дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үндэслэл, шалтгаанаа нэхэмжлэгч бичээгүй.

Шүүх: нэхэмжлэгчид нэмж тодруулах боломж олгож, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаав.

Нэхэмжлэгч дээрх тогтоолыг хэзээ, хэрхэн мэдсэн, мэдсэнээс хойш ямар хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан болох, эсхүл 2019 онд гаргасан тогтоолын талаар нэхэмжлэлээ тэр даруй гаргаагүй өнөөдрийг хүргэсэн шалтгаан, үндэслэлийн талаар нэхэмжлэлдээ заавал тусгах шаардлагатай.

Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох, захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 14 хоногоор буюу 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаа тогтоов.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга