ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН, ШИЛҮҮСТЭЙ, ЦАГААНЧУЛУУТ, ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЛЭЭ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан удирдамжийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд шүүгчийн туслах Ү.Оюунтөгс, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Ч.Мөнхжаргал, жолооч В.Сандагдорж нар сумдад ажиллалаа.
Тус сумдын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд холбогдох сургалт, мэдээллийг хийж гарын авлага, боршур тараалаа.
Отгон, Цагаанчулуут сумын иргэдэд холбогдох 5 маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж амжилттай шийдвэрлэлээ.
Сургалт, мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй гэсэн 2 төрлийн санал асуулгаар судалгааг 103 иргэнээс авлаа.
Мөн “Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар” пейж хуудсыг иргэдэд танилцуулж холбогдох мэдээллийг хялбар аргаар авах боломжтой талаар танилцууллаа.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга