Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118/ШШ2023/0032
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Тоймын дугаар, огноо: №20, 2023 оны 11 дүгээр сарын 30
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Аймгийн Засаг даргын 2023 оны өдрийн Б/18 дугаар захирамжаар “Төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүй, 2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын цаг баримтлаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан.
Нэхэмжлэгч “…Сумын Засаг даргын ажлын хэрэгжилтийг зохих ёсоор гаргуулж дүгнээгүй, огцруулах үндэслэл бий болоогүй…” хэмээн үзэж дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх дараах дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
- Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын ажлыг үнэлж дүгнэж, сайн муу гэдгийг өөрөө тогтоох бүрэн эрхтэй, шүүхээс энэ үнэлгээ зөв буруу гэж дүгнэхгүй, улс төрийн албан хаагчийн хувьд өөр зохицуулалттай буюу төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтад орж томилогддоггүй тул ажлаас чөлөөлөхөд шүүх хязгаартай оролцоно.
- Сумын Засаг даргыг “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад хуулиар ямар нэгэн шалгуургүйгээр олгосон.
- Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь “огцруулсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас буюу хуульд заасан журмын дагуу шийдсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах ба доод шатны Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэх асуудал нь түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13929?daterange=2023-01-01%20-%202023-12-14&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг