ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ДУУДСАН ХУГАЦААНД ИРЭЭГҮЙ ХАРИУЦАГЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛДЭГ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШЗ2023/001363 дугаартай захирамж

            Тоймын төрөл, огноо дугаар: процессын тойм, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

            Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “ … Завхан аймгийн Засаг даргын …. захирамжаар иргэн Н-ийг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 889.125 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан байна.

Иймд Н-ээс цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах шийдвэрийн дагуу 889.125 төгрөг гаргуулж өгнө үү …” гэжээ.

Шүүхээс хариуцагч Н-д нэхэмжлэлийн нэг хувийг гардуулах, хариу тайлбар авах, эрх үүрэг танилцуулах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулахаар удаа дараа дуудсан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Хариуцагч Н нь шүүхээс дуудсан тухай мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан хугацаанд ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд хариуцагч Н-ийг шүүхэд албадан ирүүлэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасан байна.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга