Нэг. Салбар эрх зүй, судалгааны чиглэл
-
- 2024 онд салбар эрх зүйн хувьд тусгайлсан чиглэлийг баримтлахгүйгээр материал хүлээн авна.
- Шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний алба хаагчдаас боловсруулсан материалд Төвийн зүгээс шаардлагатай арга зүй, мэдээлэл олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
Хоёр.Материал хүлээн авах, хэвлэлд шилжүүлэх урьдчилсан хугацаа
2.1.Улирал бүрд батлагдсан нийтлэлийн төлөвлөгөөнд өөрөөр тусгагдаагүй бол материалыг дараах хугацааг баримтлан хүлээн авна.
Д/д | Улирал | Хүлээн авах хугацаа | Хэвлэлд шилжүүлэх | Хүлээлгэн өгөх хугацаа |
1 | 1 дугаар улирлын дугаар | 2024.04.12
хүртэл |
2024.04.19 | 2024.4 сард |
2 | 2 дугаар улирлын дугаар | 2024.05.10 хүртэл | 2024.06.20 | 2024.07 сард |
3 | 3 дугаар улирлын дугаар | 2024.08.10
хүртэл |
2024.09.20 | 2024.10 сард |
4 | 4 дүгээр улирлын дугаар | 2024.11.01 хүртэл | 2024.11.20 | 2024.12 сард |
2.2.Материалыг хүлээн авах хугацаа нь хүснэгтэд заасан хүлээн авах хугацаанаас өмнө байж болно.
2.3.Материалыг хүлээн авсны дараа Төвөөс засварын санал боловсруулж зохиогчид хүргүүлнэ. Зохиогч бүтээлээ сайжруулсан тохиолдолд бүтээл нь хэвлэгдэх боломжтой болно.
Гурав.Бусад мэдээлэл
3.1.Хүлээн авахад тавигдах ШААРДЛАГА-ыг хангасан материалыг baatar@judcouncil.mn хаягаар хүлээн авна. Энэхүү мэдээлэлтэй холбоотой тодруулах зүйлийг дээрх хаягаар эсвэл 70007027, 88011492 дугаарын утсанд холбогдож лавлана уу.
Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв