ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНД ИРЭЭГҮЙ ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙЛШГҮЙ ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  118/ШЗ2024/0057 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын төрөл. Шүүхийн процессын  тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүгчийн захирамжийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сумын Засаг даргын 2023 оны А/202 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд эрхэлж байсан багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх шаардлага бүхий иргэн Д-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

Дээрх хүсэлтэд дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныхаа талаар шүүхэд нотлоогүй, баримт ирүүлээгүй байсан хэдий ч тэднийг заавал байлцуулах талаар хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр саналаа илэрхийлснийг үндэслэлтэй гэж үзэж шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасныг үндэслэв.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга