Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Жигдэнгийн Баттогтохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасныг Тамгын газрын дарга Х.Дорждэрэм хамт олны өмнө гардуулж өгөв.
Ерөнхий шүүгч Ж.Баттогтох танд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.