Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар бие даалтын 7 хоног 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Бие даалтын 7 хоногийн хүрээнд Чандмань-Эрдэнэ лаборатори 1-р сургуулийн О.Дуламсүрэн багштай 4Б ангийн суралцагчид Шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хуульч мэргэжил болон шүүгчийн албан тушаалын онцлогийн талаар ярилцаж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан яриа өрнүүллээ.
Хүрэлцэн ирсэн сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар