Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын 2 дугаар хавсралтаар баталсан тайлангийн бүтцийн дагуу Шүүхийн тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, ажилтнуудад танилцууллаа.
Тайланг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шүүгч, ажилтнуудад 5 чиглэлийн хүрээнд хариуцсан чиглэл тус бүрээр танилцуулж тайлагнав.
Мөн “Шилдэг инновац нэвтрүүлсэн Тамгын газар, Шилдэг ажил хэрэгжүүлсэн Тамгын газар” төрөлд хэрэгжүүлсэн ажлыг дэвшүүллээ.
Шүүгч, ажилтнууд тайлантай холбогдуулан санал, дүгнэлтээ хэллээ.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар