Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 118/ШШ2024/050
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар №03, огноо 2025 оны 03 дугаар сарын 31
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч нь А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2023-10-06-ны өдрийн “ажлаас халах” тухай Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангасан.
Учир нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 12 сарын хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээгүй бол уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Иймд зөрчлийг илрүүлснээс хойш 12 сарын хугацаа шинээр тоологдохгүй, зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар гэх нөхцөл нь зөрчил гаргаснаас хойш 12 сар гэх хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор багтаан хариуцлага хүлээлгэх ёстой.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс “зөрчил гаргасан цаг хугацаа” тоологдож, зөрчилд сахилгын хариуцлага ногдуулах “зөрчлийг гаргаснаас хойш 12 сараас илүүгүй хугацаа” нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон байхад буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.
Холбоос: https://shuukh.mn/single_case/16339?daterange=2024-07-01%20-%202024-08-30&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир