Хуульчийн поробоно өдөр – 2025

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуульчийн пробоно өдөр”-ийг 2025 оны 05 сарын 01-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль дээр тус шүүхийн тамгын газраас зохион байгууллаа.
Энэ удаагийн үйл ажиллагаагаар “Шүүхэд мэдүүлэх эрх” сэдэвт сургалтыг тус сургуулийн 11 дүгээр ангийн 5-н бүлгийн 100 гаруй сурагчдад хийлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг 21 багш ажилтан, сургуулийн насны хүүхдүүдийн 57 эцэг эхчүүд, сурагчдад танилцуулж, архив, эвлэрүүлэн зуучлалын мэдээлэл, үйлчилгээг үзүүллээ.
Мөн тус сургуулийн 11 дүгээр ангийн 25 сурагчид дунд хууль эрх зүйн болон танин мэдэхүйн агуулгатай асуулт бүхий “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байранд 11а ангийн сурагч Б.Хишгээ, дэд байранд 11д ангийн сурагч А.Уянгалянхуа, гутгаар байрыг 11д ангийн сурагч Б.Билэгжаргал нар эзэлжээ.
Мөн QR код уншуулан шүүхийн тамгын газрын фэйсбүүк хуудаст нэгдүүлж, 24-н хүнээс санал асуулга авсан юм.
Хуульчийн поробоно өдөр – 2025
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn