АРХИВЫН ЛАВЛАГАА, ХУУЛБАР АВАХ, ТЕНДЕРИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Шүүхээс үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн тоон судалгаанаас харахад 2024 он, 2025 оны хагас жилийн байдлаар  нийт үйлчилгээ авсан иргэдийн 10-15 хувь нь архивын лавлагаа, хуулбар авах, тендерийн тодорхойлолт гаргуулах талаар биечлэн хандсан байдаг.
   Тус шүүхийн тамгын газраас энэ үйлчилгээг шүүхийн байранд ирж биечлэн авахгүйгээр цахимаар хандаж авах боломжийг бүрдүүлж “АРХИВЫН ЛАВЛАГАА, ХУУЛБАР АВАХ, ТЕНДЕРИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ, ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ”-ИЙГ нэвтрүүлээд байна.
Тус систем нь үүлэн технологид суурилсан онцлогтой бөгөөд гар утас, компьютерын алинаас ч www.zavkhancourt.mn/huselt хаягаар хандаж хүсэлтийн хариугаа тухайн иргэн хянах давуу талуудтай.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn