СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Илтгэх бол гал шиг дүрэлзэж, ус шиг үеэлзэхийн нэр биш гагцхүү зөв ярьж, зөв сэтгэхийн нэр юм.
ЛУЦИЙ АННЕЙ СЕНЕКА
(МЭӨ4-МЭӨ65 Ромын алдарт филосифич)

Шүүхийн захиргааны ажилтнуудад тайлан мэдээг цэгцтэй, ойлгомжтой танилцуулах, оновчтой слайдыг бэлтгэхэд шинэлэг санаануудыг өгөх зорилгоор , “Тайлан, илтгэл танилцуулах орчин үеийн дэвшилтэд программ хангамж ашиглах болон илтгэх ур чадварыг практикаас суралцах”- сэдэвт сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж, Архив бичиг хэргийн ажилтан Ц.Намуундарь нар зохион байгууллаа.
Танилцуулга бэлтгэхдээ MS-POWERPOINT, GOOGLESLIDES, CANVA, APPLE-KEYNOTE, PREZI зэрэг программ хангамжуудаас сонгон ашиглахыг зөвлөсөн ба хиймэл оюун ухааны тусламжтайгаар дээрх программ хангамжуудыг ашиглах заавар авах боломжтой зэрэг шинэлэг мэдээллүүдийг хүргэв. Мөн YOUTUBE сувгаар богино илтгэлүүдийг үзэж өөр өөрийн харсан өнцгөөр илтгэлийн хэлбэр хийц, илтгэгчийн биеийн хэлэмж, цагийн менежмент, сэдвийн агуулгад нийцүүлэн сонгосон бусад хэрэгсэл, арга зэрэг өргөн агуулгаар ярилцаж өөрсдийн дүгнэлтээр шинэ мэдлэгийг бүтээсэн сургалт боллоо.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn