Тус шүүхийн тамгын газрын даргын 2025 оны А/49 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарын ажлыг шалгалаа.
Өмнөх хяналт шалгалтаар илэрсэн “Хэргийн индексийн журам”-ын 1.4-т Эрүүгийн хэрэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” үед хэргийн индекс олгоогүй, иргэний хэргүүдийг журамд заасан хугацаанд бүрэн эмхэтгээгүй бөгөөд архивд шилжүүлээгүй зөрчлүүд дахин илрээгүй, хэргүүдийг архивд хугацаандаа шилжүүлсэн нь сайшаалтай байна.
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлт, тайлбар, түүнд хавсаргасан баримт”-д тэмдэг дарж баталгаажуулдаггүй, тэмдгийн бичилтийг бүрэн хөтлөөгүй нийтлэг зөрчил илэрснийг ажлын хэсгээс арилгууллаа.
Дотоод хяналт шалгалтыг цаг тухай бүрд хийснээр албан хэрэг хөтлөлт болон нэгдсэн системийн үйл ажиллагаа жигдэрсэн, алдаа зөрчил буурсан, эерэг үр дүнтэй байна.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар





