Стандарт хэмжил зүйн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн С/12 дугаартай тушаалаар ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, СТАНДАРТ (MNS 7068:2025)-ыг үндэсний стандартаар баталсан.
Тус стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг хэлтсийн дарга С.Оюунтунгалаг зохион байгуулсан ба сургалтын дараа урьдчилан бэлдсэн сорилоор ойлгож мэдсэн зүйлсээ бататгасан юм.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар





