ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Шоовдорын Одонзул нь  хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 140 дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн шүүх хуралдаанд тус шүүхийн нийт шүүгчид, шүүхийн тамгын газрын ажилтнууд, Завхан аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх, Цагдаагийн газрын дарга хурандаа Н.Отгонжаргал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бямбасүх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Г.Алтангэрэл, Б.Энхжаргал шүүхийн ахмад ажилтан Д.Энхжаргал Л.Бадамдорж, Б.Аанаахүү нар оролцож хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн хуралдааныг Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн Тамгын газрын дарга Х.Дорждэрэм Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон Ш.Одонзул шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, “Монгол Улсын нэрийн өмнөөс” гэсэн хавтсыг дурсгал болгон хадгалуулав.
Шүүгч Ш.Одонзул нь төрийн албанд 27 жил ажиллахдаа шүүгчээр 18 жил анхан шатны шүүхийн шүүгчээр ажилласан, шүүн таслах ажлын арвин туршлагатай, залуу хойч үедээ түшиг тулгуур болсон эрхэм шүүгч юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн зочид сэтгэгдлээ илэрхийлэн баяр хүргэсэн ба шүүгч Ш.Одонзул нь ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа хандаж сэтгэлийн үгээ хэлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Хүндэтгэлийн шүүх хуралдаан дурсгалын зураг авхуулснаар өндөрлөлөө.
ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Share:

Бусад мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn