Удмаа таньж хүн болдог, Усаа мэдэж мал болдог /Монгол мэргэдийн сургаалиас/
Завхан аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас шүүгч нар, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”, “Гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтыг Завхан аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Болор-Эрдэнэ, мэргэжилтэн В.Цэрэндолгор нар хөтлөн явуулж байгууллагын эцэг эхийн зөвлөлийг ажиллуулахын ач холбогдол, хэрхэн ажиллах талаар, мөн угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, хэрхэн хөтлөх талаарх арга зүйн зөвлөмж, мэдээллийг өгч, сургалтын төгсгөлд хөгжөөнт тоглоом тоглож, харилцан ярилцлаа.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР





