“АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Авлигын эсрэг олон улсын өдөр” 2025 оны 12 дугаар сарын 09-ний тохиож байна. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Авлигатай тэмцэх газар хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна. Сургалтад Завхан аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Ховд аймгийн Булган сум, Увс аймаг, Говь-Алтай аймаг дахь шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын захиргааны холбогдох ажилтнууд хамрагдаж байна. Сургалт 2 чиглэлээр явагдаж байгаа бөгөөд Авилгатай тэмцэх газраас:

Авлигын эсрэг хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Шүүгч ажилтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс:

“Шүүгчийн хүний нөөцийн цахим системийн танилцуулга, шүүхийн цахимжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, шүүхийн үйл ажиллагаанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэл хөтлөх, анхаарах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж байна.

“АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn