Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаар зарлигаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Энхболдын Энхтуяа томилогдлоо.
Шүүгчийн тангараг өргөх ёслолыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.
Тангараг өргөх ёслолд Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид тамгын газрын ажилтнууд, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Л.Баасансүрэн, Тагнуулын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Бямбасүх, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга хошууч М.Доржсүрэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгчид болон шүүгч Э.Энхтуяагийн аав, ах эгч, гэр бүлийн хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг шүүхийн тамгын газрын дарга Х.Дорждэрэм уншиж сонордуулж, шүүгч тангаргийн үгийг цээжээр уншин, тангаргийн хуудсанд гарын үсэг зурж, төрийн далбаанаас адис авч төрийн дуулал эгшиглэснээр тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөлөө.




Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар



