ХАСХОМ гаргахад анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа

2025 оны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргуулах бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч, ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар:
• “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах тухай”
• “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг: анхаарах зарим асуудал”
• “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”
• “Мэдүүлгийн цахим системийн шинэчлэлттэй холбоотой заавар зөвлөмж” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, 2025 оны шинэчилсэн мэдүүлгийг мэдүүлэх талаар цахим гарын авлага тараалаа.

ХАСХОМ гаргахад анхаарах асуудлаар  сургалт зохион байгууллаа

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn