“ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР”-ААР 2 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны ажлаа дүгнэж 2026 онд хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлж төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, 2025 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн тамгын газруудыг шалгарууллаа.
Ажлын үр дүнгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудыг манлайлан Х.Дорждэрэм даргатай Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олон “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР”-аар тодорч тэргүүн байранд шалгарлаа.
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 41 шүүхийн тамгын газраас 2023 онд “ШИЛДЭГ АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТАМГЫН ГАЗАР”, 2024 онд “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ТАМГЫН ГАЗАР”-аар тус тус шалгарч байсан бол 2025 онд энэ амжилтаа бататгалаа.

“ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР”-ААР 2 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn