Шүүхийн тамгын газраас аймгийн Цагдаагийн газартай байгуулсан хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу хамтарсан уулзалт ярилцлагыг хийв.
уулзалтаар эрэн сурвалжлах албадан ирүүлэх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн нэгдүгээр улирлын биелэлт, мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн бүртгэлийг цахим болгосонтой холбогдуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Шүүхээр үйлчлүүлэхээр ирж буй иргэдийн бүртгэлийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цахим болгосон ба цагдаагийн албан хаагчаас иргэдийг бүртгэн нэвтрүүлэх үйл ажиллагаа нь хялбар бөгөөд түргэн шуурхай болж байгаа юм.


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


