Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх ажлыг орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Завхан аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс 2026.04.27-ний өдөр “нээлттэй хаалга”-ны өдөрлөг Баруун бүсийн худалдааны төвийн талбайд зохион байгуулж, иргэд олон нийтэд шүүхийн талаарх мэдээлэл зөвлөгөөг өглөө.


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


