
Монгол Улс 1924 онд бид анхны Үндсэн хуулиа баталсан ба “БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж, 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү дүрмийн үндсэн дээр 1926 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тэр үеийн Хантайшир уулын (одоогийн Завхан) аймагт ардын шүүх байгуулагдсан түүхтэй бөгөөд XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил буюу 2026 онд шүүх байгуулагдсаны түүхт 100-н жилийн ой тохиож байна.