ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа

Шүүхийн захиргааны ажилтнууд ажлын ур чадвар болон өөрийгөө илэрхийлэх илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудын дунд ур чадварын уралдааныг тамгын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Ур чадварын уралдааныг “Мэдлэг шалгах сорил”, “Ур чадвар шалгах буюу асуудал шийдвэрлэх”, “Илтгэх чадвар буюу ярилцлага” гэсэн 3 үе шатаар холбогдох хууль тогтоомж, ёс зүйн болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм журмын хүрээнд явууллаа.
Уралдаанд 3 үе шатын нийлбэр дүнгээр тэргүүн байранд шүүгчийн туслах Д.Ганчимэг, дэд байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, гутгаар байранд Эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нар тус тус шалгарлаа.
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга