ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

Тус шүүх нь 2015 оны 07 дугаар сарын 01-ээс “Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх” нэртэйгээр дагнан зохион байгуулагдаж шүүн таслах ажиллагааг явуулж байгаа бөгөөд Ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням, Э.Оюун-Эрдэнэ, шүүгчийн туслах О.Түвшинжаргал, Д.Бат-Отгон, Б.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас

14 дүгээр зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах

14.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

14.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.

14.3.Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.

14.4.Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

14.5.Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

61 дүгээр зүйл. Нэхэмжлэлийн хэлбэр

61.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

62 дугаар зүйл. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

62.1.Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна

62.1.1.Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа

62.1.2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

62.1.3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

62.1.4.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түнийг нотлох баримт

62.1.5. Нэхэмжлэлийн үнэ

62.1.6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

62.2. Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.

62.3. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Идэр, Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут зэрэг 15 сумын хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

Иргэн аж ахуй нэгж, байгууллагаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхэд өөрсдөө нотлох баримтаа гаргаж мэтгэлцдэг гэдгээрээ онцлогтой.

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга