Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ

Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм. Англи хэлээр Alternative dispute resolution (товчлол нь ADR) гэдэг бөгөөд энэ нь шүүхийн бус аргаар хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл юм.

2015 оны 05 дугаар сараас Япон улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний үр дүнд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа идэвхижиж, хуульчид төдийгүй иргэд олон нийт сонирхон оролцох болсоны зэрэгцээ эрх зүйн орчин боловсронгуй болж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байна.

Эвлэрүүлэн зуучлал нь эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан ярилцаж тохиролцох замаар шийдвэрлэх шүүхийн бус арга юм.

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн төрөл

  • Иргэний эрх зүйн маргаан
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан
  • Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэдэг.

Эвлэрүүлэн зуучлалын нэр хүнд өсч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал харьцангуй бага, цаг хугацаа хэмнэх, хувийн нууц нийтэд дэлгэгдэхгүй, ажиллагааны уян хатан байдал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй, нийгэмд ашигтай, хэрэгтэй ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан сонголтуудаас олох боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой гэх зэрэг сайн талуудтай.

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга