Шүүхэд хэрхэн хандах вэ?

Шүүхийн мэдээлэл лавлагаа

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Мөнхбаатар. Холбоо барих утас 70463630 Цахим шуудан: zavkhan_tg@shuukh.mn

Тухайн ажилтан шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх бөгөөд дараах үйлчилгээг үзүүлнэ.

– Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
– Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
– Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
– Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
– Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
– Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
– Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
– Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
– Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
– Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл, зөвлөгөөг өгнө. 

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно.

Шүүхийн эвлэрүүлэн зуучлал

Эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, туслах ажилтан Ч.Мөнхжаргал Холбоо барих утас 70463071 Цахим шуудан: zavkhan_tg@shuukh.mn

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах вэ?

Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн болон эвлэрүүлэн зуучлагч түүний туслах ажилтнаас мэдээлэл, зөвлөгөө авч өргөдлөө гаргах бөгөөд зуучлагчийн туслах ажилтан Ч.Мөнхжаргал 113 тоот өрөөнд өргөдлийг хүлээн авна. Өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж өргөдөл гаргахад нотлох баримт шаардахгүй бөгөөд мөн хөөн хэлэлцэх хугацаа харгалздаггүй давуу талтай юм.  

Шүүхийн архив, бичиг хэрэг

Архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Намуундарь Холбоо барих утас 70463630 Цахим шуудан: zavkhan_tg@shuukh.mn

Шүүхийн архиваас хэрхэн үйлчилгээ  авах вэ?

Завхан  аймаг дахь шүүхийн тамгын газрын салбар архивын үйлчилгээ

  1. Архивын лавлагаа, хуулбар олгоно. Энэ нь баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.
  2. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив, бичиг хэргийн эрхлэгч олгоно.
  3. Албан байгууллага, аж ахуй нэгжид тендерийн тодорхойлолт олгоно.

Асууж тодруулах зүйлээ https://www.facebook.com/zavkhancourt фэйсбүүк пэйж хуудсаар админтай чатлах болон 70463630 дугаарын утсаар ажлын цагаар лавлах боломжтой

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга