Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь нэгдэж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  шүүгчээр Н.Дэлгэрмаа, Ш.Одонзул, З.Нандинцэцэг, П.Доржбал, Т.Балжинням, Э.Оюун-Эрдэнэ,  шүүгчийн туслахаар Э.Бямбасүрэн, О.Түвшинжаргал, Д.Бат-Отгон, Ч.Алтанзул, Л.Уянга, Б.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 Эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг, иргэний хэргийг  анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.


ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

2.2 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалал

1.Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.

  1. Хуульд тусгайлан зааснаас бусад эрүүгийн хэргийн бүх хэргийг сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

1.8 дугаар зүйл. Хүний халдашгүй байх эрхийг хангах.

1.Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

2.Хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана.

3.Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.

1.15 дугаар зүйл. Гэм буруугүйд тооцох

1.Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.

2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

1.12 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.


МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

14 дүгээр зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах

14.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

14.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.

14.3.Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.

14.4.Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

14.5.Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

61 дүгээр зүйл. Нэхэмжлэлийн хэлбэр

61.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

62 дугаар зүйл. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

62.1.Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна

62.1.1.Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа

62.1.2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

62.1.3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

62.1.4.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түнийг нотлох баримт

62.1.5. Нэхэмжлэлийн үнэ

62.1.6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

62.2. Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.

62.3. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Идэр, Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут зэрэг 15 сумын хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

Иргэн аж ахуй нэгж, байгууллагаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхэд өөрсдөө нотлох баримтаа гаргаж мэтгэлцдэг гэдгээрээ онцлогтой.

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга