ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

Шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн: Тус шүүх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар зарлигаар Д.Ням, Л.Тунгалаг, Н.Амарзаяа нарыг шүүгчээр томилсноор тус өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо ерөнхий шүүгчээр Н.Амарзаяа, шүүгчээр Л.Тунгалаг, Ч.Цэнд-Очир, шүүгчийн туслахаар  Д.Бямбабаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр Завхан аймгийн бүх сумдын нутаг дэвсгэрийг харьяалан захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байна.

Эрхэм зорилго:

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаа байдалд шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасны дагуу дараах байгууллага, албан тушаалтнуудаас дээрх чиглэлээр гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ.

  1. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага,
  2. Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага,
  3. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд,
  4. Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа,
  5. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагууд орно.

Та Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар бол шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй 70463630 дугаарын утсаар холбогдох, эсхүл “Иргэн танд” гэсэн булан руу орж мэдээлэл авах боломжтой.

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга