ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Шүүхийн цахим хуудсыг шинэчилж, Чатбот үйлчилгээг нэвтрүүллээ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын https://court.za.gov.mn/ цахим хуудсыг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлээд байна.
Энэхүү шинэчлэлийг хийснээр шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг компьютер болон гар утаснаас хаанаас ч авахаас гадна аль шүүхэд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд хөтөч болж хэнд хандах, ямар төрлийн мэдээлэл авах, аль шүүхэд хандахыг нь зөвлөхийн зэрэгцээ шүүхэд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад хэдэн төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг тооцоолох, шүүхийн тамгын газарт цахимаар өргөдөл гомдол гаргах, хүссэн мэдээллээ хайж олох, мэдээллээ төрөлжүүлэн харах зэрэг боломжтой болж байгаа.
Цахим хуудасны шинэчлэлийн нэг онцлог зүйл нь Чат-Бот үйлчилгээг нэвтрүүлсэн явдал юм.
Чат-Бот-оос холбоо барих утасны дугаарууд, хэнд хэрхэн хандах, нэхэмжлэлийн загварууд, шүүхээс авах үйлчилгээний талаарх мэдээллийг авахаас гадна админтай зурвасаар харилцаж хүссэн мэдээллээ тодруулах боломжтой үйлчилгээ юм.
Шүүхийн  цахим хуудсыг шинэчилж, Чатбот үйлчилгээг нэвтрүүллээ

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга