ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ГАЗАР ЭЗЭМШИХ, ӨМЧЛӨХ ЭРХЭЭ ЗААВАЛ БАТАЛГААЖУУЛ

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 118/ШШ2022/0003 дугаар шийдвэр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар, огноо: №1 2023 оны 02 дугаар сарын 09

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэрийг тоймлон зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой тул бүрэн гүйцэд шүүхийн шийдвэрийг орлохгүй.

Иргэн Д нь өөрийн барьсан хашааны газрыг эзэмших, өмчлөх талаар зохих байгууллагад хандаагүй бөгөөд түүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй байсан. Тэрээр тухайн хашаанд хадам ээжийнх болон өөрийн ах, дүү нарын хамт амьдардаг байсан.

Төрсөн ахынх нь охин С тухайн хашааны газрыг өөрийн нэр дээр өмчилж, гэрчилгээ гаргуулан, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар иргэн А-д тухайн хашааг байшингийн хамт зарсныг мэдээд С-д газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж болон улсын бүртгэлийг гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Шүүхээс: Нэхэмжлэгч нь уг газарт анх хашааг барьж, одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа учраас тэргүүн ээлжид газрыг өмчлөх эрхтэй гэж маргах боловч нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаж байгаагүй, тухайн газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болох нь хуулийн дагуу үүсээгүй, одоо тухайн маргаан бүхий хашаанд оршин суудаггүй байх тул хууль бус гэж маргаж буй захиргааны акт нь түүний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/8909?daterange=2022-01-01%20-%202023-02-27&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга