ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

БАРУУН БҮСИЙН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД “ХАНТАЙШИР-2023” СПОРТЫН НААДАМ БОЛЛОО

Баруун бүсийн шүүхийн байгууллагуудын шүүгч, ажилтнууд оролцсон “ХАНТАЙШИР-2023” спортын наадам Говь-Алтай аймагт 2023 оны 06 дугаар сарын 10-аас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Спортын наадамд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Ховд аймаг дахь Булган сумын сум дундын шүүх, Завхан аймаг дахь Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 135 тамирчид оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, теннис гэсэн спортын 5 төрөлд өрсөлдлөө.

Энэ удаагийн “Хантайшир-2023” спортын бага наадамд өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад шүүгч О.Нарангэрэл, Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан ахмад ажилтан Д.Энхжаргал, ахмад ажилтан Б.Нацагдорж, Л.Бадамдорж нар баг тамирчдаа хөгжөөн дэмжиж, наадмын үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлсэн нь онцлог байлаа.

Завхан аймгийн шүүхийн баг тамирчид дараах амжилтыг гаргаж оролцлоо.
Дартсын төрөлд:
1-р байрт- Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч П.Доржбал, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, Бичиг хүргэгч Б.Даваажав нар багаараа тэргүүллээ.
Шатрын төрөлд: эмэгтэй
1-р байрт- Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням
Теннисний төрөлд:
1-р байрт-Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг
Гар бөмбөгийн төрөлд:
2-р байрт-Б.Ариунбаяр ахлагчтай эмэгтэй баг тамирчид
3-р байрт-Х.Дорждэрэм ахлагчтай эрэгтэй баг тамирчид
Сагсан бөмбөгийн төрөлд:
3-р байрт-Х.Дорждэрэм ахлагчтай эрэгтэй баг тамирчид
3-р байрт-Б.Ариунбаяр ахлагчтай эмэгтэй баг тамирчид
Шилдэг эрэгтэй тамирчин шүүгчээр : Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал
Шилдэг эмэгтэй тамирчин шүүгчээр: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням
Шилдэг эрэгтэй тамирчин ажилтнаар: Бичиг хүргэгч Б.Даваажав нар тус тус шалгарлаа.
“Хантайшир-2023” спортын наадамд нийлбэр дүнгээр Завхан аймгийн шүүхийн баг тамирчид тэргүүн байрыг эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.
Амжилт гаргаж оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

БАРУУН БҮСИЙН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД  “ХАНТАЙШИР-2023”  СПОРТЫН НААДАМ БОЛЛОО

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга