ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ТАЛУУД ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОЖ ГЭРЭЭНИЙХЭЭ ҮҮРГИЙГ СОЛИХ БОЛОМЖТОЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2022/00195

Тоймын төрөл, огноо дугаар: Шийдвэрийн тойм, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, дугаар 04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Бат нь хариуцагч Баярт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Баяр худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 5.000.000 төгрөгийг төлнө, харин алданги тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Бат нь 2021 оны 04 дүгээр сард өөрийн өмчлөлийн хувийн сууц бүхий барилгыг газар дэлгүүрийн хамт 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр иргэн Баярт худалдсан ба 150.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 100.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд сарын 1 хувийн хүүтэйгээр Баярт зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 90.000.000 төгрөгийг өгч авалцсан ба талууд энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн хэдий ч явцын дунд зээлийн гэрээний үүргээр солигдсон.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон, харин зээлийн гэрээний үүргийн дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүрэн эхээр нь доорх холбоосоор харна уу:

https://shuukh.mn/single_case/111935?daterange=2022-01-01%20-%202023-05-05&id=1&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга