ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сургалтад хамрагдлаа

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 сарын 04-ний өдөр батлагдаж, дагаж мөрдөгдөх болсонтой холбогдуулан шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнуудад “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр байгууллагын Ёс зүйн зөвлөлөөс сургалт хийлээ.

Сургалтыг “Ёс зүй ба ёс суртахуун”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт”, “Төрийн албан хаагчийн ёс суртахууны нийтлэг хэм хэмжээ”, “Төрийн албан хаагчийн харилцааны нийтлэг асуудал” зэрэг сэдвүүдийн хүрээнд явууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй бол албан хаагчид ажилдаа үнэнч байх, төрийн албаны нэр төр, нэр хүндийг хамгаалах, ёс суртахууны хариуцлагаа ухамсарлах, шударга, ажил хэрэгч, хүнлэг байх ёс суртахууны үүргээ биелүүлэх, ажлынхаа чанар, үр дүнг чухалчлах, сонирхлын зөрчил, албан тушаалаа зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зэрэг ёс суртахууны үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээний тогтолцоо юм.

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сургалтад хамрагдлаа

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга