ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

НЭХЭМЖЛЭЛИЙН НЭМЭГДҮҮЛСЭН ШААРДЛАГА НЬ НЭХЭМЖЛЭГЧИЙН ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХӨНДСӨН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  129 дүгээр захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан сул орон тооны тусгай шалгалтад А, Д нар оролцож Д хамгийн өндөр оноо авсан байна. А-аас Д-г  “зарлагдсан сул орон тооны шалгуурт тэнцэхгүй, төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн байх шаардлага хангаагүй” гэж, мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлж санал болгосон Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаартай тогтоолын Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж 2016 оны Б/20 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Үндэслэлээ: 2016 онд анх Д-г ажлаас чөлөөлөхдөө буруу үндэслэлээр чөлөөлсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох нөхцлийг Д-д олгосон ба энэхүү тушаалын үр дагавар нь 7 жилийн дараа төрийн албанд нэр дэвшигч миний эрхийг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/20 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь уг хэргийн гуравдагч этгээд Д-д чиглэсэн үйлчлэлтэй, нэхэмжлэгч А-д чиглэсэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнд хамааралгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймээс  нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга