ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас “Шүүхэд мэдүүлэх эрх, Иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлыг ямар журмаар гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг хэлэх болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж цахимд санд нөхөн бичүүлэх, зээлийн төлбөр гаргуулах тухай төрлүүдээр нэхэмжлэл хэрхэн гаргах болон бүрдүүлэх баримт бичгийн талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага, танилцуулгыг тарааж ажиллалаа.

Мөн тус үйл ажиллагааны үеэр шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд гар утаснаасаа QR код уншуулж цахимаар авах боломжийг бүрдүүллээ.

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга