ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

СОНГУУЛИЙН ҮР ДҮНД ЧӨЛӨӨЛӨГДСӨН БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАР НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХТЭЙ

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118/ШШ2023/0033

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын дугаар, огноо: №21, 2023 оны 11 дүгээр сарын 30

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч нар бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөх талаар холбогдох сумдын Засаг дарга нарын захирамж гарсан байхад хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмж олгохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг хуулиар тогтоосон.

 “Сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн байх” гэсэн шаардлагыг хангасан тохиолдолд уг нэг удаагийн тэтгэмжийг олгохоор байх ба энэ нь бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн баталгаа юм.

Түүнээс бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс хойш дахин улс төрийн албан тушаалд томилогдсон эсэхийг харгалзан үзэхгүй, ийм шалгуурыг хуулиар тогтоогоогүй байна.

Иймд хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуурыг тавьж, “Улс төрийн албан тушаалд үргэлжлүүлэн ажилласан, цалин хөлс тасалдаагүй” гэх шалтгаанаар уг нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус хэмээн үзэж, тэтгэмжийг нэхэмжлэгч нарт олгохыг шүүхээс даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: 2023.12.16-ны өдөр байршина

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга