ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУДААС 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ТОДРУУЛЛАА

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын шилдэг бүтээл, шинэчлэлтийг манлайлан удирдах, өөрийгөө илэрхийлэх арга зүйг сайжруулах зорилгын дор 2023 оны ажлаа дүгнэж, жилийн төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эрхэм зорилтын хүрээнд шүүхийн тамгын газраас шүүхийн нээлттэй, ил тод байдал, иргэн төвтэй шүүхийн шуурхай үйлчилгээг бий болгох, шүүхийн үйл ажиллагаанд цахимжилтыг нэвтрүүлэх зорилгоор “ДОТООД УДИРДЛАГА ХЯНАЛТЫН СИСТЕМ” ажлыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр бусдыгаа манлайлж ШИЛДЭГ АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН тамгын газраар Х.Дорждэрэм даргатай Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар шалгарлаа.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУДААС 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, МЕНЕЖМЕНТИЙН УР ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ТОДРУУЛЛАА

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга