ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ТОГТООЛ ГАРААГҮЙ ТУЛ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 118/ШЗ2023/0218 дугаар

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.М, Т.Ц нар нь М.Б-г хуурамч баримт бичиг бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан гэж үзэн  илүү олгосон тэтгэврийг төлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр акт тогтоосон байна. М.Б нь уг актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч нар нь иргэн М.Б-г хуурамч бичиг, баримт бүрдүүлж тэтгэвэр авсан гэх мэдээллийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газарт гаргасан байна.

 Хэрэг бүртгэгч 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хаах саналтай аймгийн Прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэргийг шалгах явцад хариуцагч нараас М.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна.

Хариуцагч нарын мэдээллээр аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч М.Б-д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаснаас бус түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гаргаагүй байгаа нь эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдвэл зохих хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх нөхцөлд хамаарахгүй тул хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга