⚖️ “ШУДАРГА ЁСНЫ ЗУУН ЖИЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

🎯 Уралдааны зорилго: Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт шүүхийн талаарх ойлголтыг бий болгох, тэдний ойлголтыг танин мэдэх, шүүхэд итгэх итгэлийг судлах, эрх зүйн мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

🏛️ Зохион байгуулагч: Анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газар

👩‍🎓👨‍🎓 Хамрах хүрээ: Завхан аймгийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн суралцагчид оролцоно.

📝 Сэдэв: Уралдаанд оролцогч нь дараах сэдвээс аль нэгийг сонгон бүтээлээ бичиж ирүүлнэ.

▪️ “Шударга ёс” (миний ойлголтоор)”
▪️ “Миний мэдэх шүүх”
▪️ “Би шүүгч байсан бол”

⏰ Хүлээн авах хугацаа: Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны 101 тоот, мөн 📧 zavkhan100tg@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

📌 Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

✅ Эссэ нь сэдвийн агуулгад нийцсэн, 400-600 үгэнд багтаасан байх

✅ Үг, үсгийн болон найруулгын алдаагүй байх

✅ А4 хэмжээтэй цаасанд, Arial фонт 12-оор (MS word), мөр хоорондын зай 1,5 хэмжээтэй бичигдсэн байна. Жич: Гараар гаргацтай бичиж ирүүлж болно.

✅ Уралдаанд ирүүлэх бүтээлд оролцогчийн овог, нэр, сургууль, анги, бүлэг, өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг тодорхой бичнэ.

🔎 Уралдааны шалгаруулалт:

Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг томилогдсон комисс шалгаруулж, шагналыг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн шүүхийн байранд гардуулна.

🌐 Уралдаанд шалгарсан бүтээлийг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын www.court.za.gov.mn болон /www.facebook.com/zavkhancourt/ цахим хуудаст байршуулж олон нийтийн хүртээл болгоно.

🏆 Шагнал, урамшуулал:

🥇 Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 500000 төгрөгийн мөнгөн шагнал
🥈 Хоёрдугаар байр- Өргөмжлөл, 300000 төгрөгийн мөнгөн шагнал
🥉 Гуравдугаар байр – Өргөмжлөл, 200000 төгрөгийн мөнгөн шагнал
🎖️ Тусгай байр-5 эссэ шалгаруулж тус бүр-Өргөмжлөл 100000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

☎️ ЖИЧ: Дэлгэрэнгүй мэдээллийг 99131893, 99619988 дугаарын утсаар тодруулна уу.

⚖️ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn