ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШИНЖЭЭЧИЙН ГАРГАСАН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 205/МА2022/0006 дугаар магадлал

Шүүхийн шийдвэрийн тойм: 2023.02.28, №2

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Нэхэмжлэгч Н ХХК нь Завхан аймгийн Тосонцэнгэл дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Б ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлт нь хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалд нийцсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/23931?daterange=2022-01-01%20-%202022-02-27&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга