ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

“НЭЭЛТТЭЙ САНУУЛАХ” САХИЛГЫН ШИЙТГЭЛИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ШУУД ШҮҮХЭД ХАНДАХГҮЙ, ЭХЛЭЭД ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 118/ШЗ2022/0064 дүгээр захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар: 2023 оны 03 дугаар сарын 28, Дугаар-7

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г нь тус Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажилладаг А-д нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

А нь дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасантай холбоотой гомдлоо тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2-т заасны дагуу эхлээд төрийн албаны зөвлөлд хандаж шийдвэрлүүлэх ёстой гэж үзэн түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Учир нь томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд хуульд нэрлэн заасан заримасуудлаар гарсан маргааныг Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж, Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд нээлттэй сануулах шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргана гэж нарийвчлан журамласан байна.

Хариуцагч болох З аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар нэхэмжлэгчид “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байх тул нэхэмжлэгч нь дээрх журамд зааснаар эхлээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар байна.

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга