ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

“Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тойргоор шүүх хуралдаанд оруулах журам”-ыг баталж, дагаж мөрдөж эхэллээ

“Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тойргоор шүүх хуралдаанд оруулах журам”-ыг баталж, дагаж мөрдөж эхэллээ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тойргоор шүүх хуралдаанд оролцуулах журам”, 2 дугаар хавсралтаар “Шүүх хуралдаанд оролцох дараалал”-ыг тус тус баталлаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 12 шүүгчийн нэрийг жагсаалтаар гаргаж 1 шүүх хуралдааны нарийн бичгийн даргад 3 шүүгч хуваарилагдахаар шүүгчийн нэрийг сугалсан бөгөөд бусад холбогдох зохицуулалтыг журамд нарийвчлан тусгасан.

Тухайн журмыг дагаж мөрдөж эхэлснээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлын ачаалал тэнцвэржиж, шүүх хуралдаанд жигд оролцох, шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд бүрэн гарах боломжийг бүрдүүлж байгаа юм.

 ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга